“Хүний эрхийн тухай ярилцъя” уулзалт боллоо
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын зочноор ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж оролцож, "Хүний эрх-цаг үеийн асуудлууд” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцав. Тэрээр хүний эрхийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн асуултуудад хариулж, санал бодлоо солилцсон юм.
Уулзалтад иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл 40 гаруй хүн оролцож, Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд хамтран боловсруулж, хууль санаачлагчид хүргүүлэх, асуудлыг өнөөдөр болох УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд танилцуулж, албан бичиг хүргүүлэх тал дээр ХЭҮК-той хамтран ажиллахаар болов.
Дараагийн "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг ирэх сарын 3 дахь долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулж, кино урлагаар дамжуулж хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөхөөр тогтлоо гэж Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.


















