Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулган үргэлжилж байна

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулган үргэлжилж байна
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулган үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр өнөөдөр Туушин зочид буудлын "Соёмбо” танхимд эхэллээ.

Хуралдаан энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллагын чадавх, хүний эрхийг хамгаалагчдын өмнө тулгамдсан асуудал, эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэнэ.

Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороог төлөөлөн нийт 160 орчим зочид төлөөлөгч оролцож байна.

Монгол Улс тус хурлыг зохион байгуулснаар 2015 оноос 2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн ажиллах эрхтэй болох бөгөөд АНДЧ-ны гишүүнчлэлтэй байснаар Хүний эрхийн Үндэсний байгууллагын хувьд хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чадавх бүс нутгийн түвшинд хүртэл бэхжихэд ихээхэн чухал үүрэгтэй аж.

Тодруулга, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос хойш АНДЧ-ны бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна.

Хуваалцах