Хүний эрхийн үндэсний комисс хорих ангиудад ажиллана
"Онцгой зэрэглэлд хамаарах хоригдлуудын асуудал”, "Хорих байгууллагын ажилтны ёс зүй, үүрэг хариуцлага” зэрэг сэдвээр ШШГЕГ-ын ажилтнуудад хичээл заалаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны ажилтнууд ШШГЕГ-ын харьяа хорих 403 дугаар ангид ажиллаж, "Хүний эрх" сургалтыг зохион байгууллаа. ХЭҮК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд төвлөрсөн хорих ангиудад хүний эрхийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Энэ удаагийн сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, "Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй”, "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах асуудал”, "Хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн асуудал”, "Онцгой зэрэглэлд хамаарах хоригдлуудын асуудал”, "Хорих байгууллагын ажилтны ёс зүй, үүрэг хариуцлага” зэрэг сэдвээр ШШГЕГ-ын ажилтнуудад хичээл заалаа.


















