Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллах томилолтоо Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллах томилолтоо Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.

Тэрбээр 2011 онд батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, холбогдох зөвлөмж, шаардлагыг хүргүүлж ажиллах юм. Мөн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир

Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Х.Мөнхзул

Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Х.Цэцгээ нар багтсан бөгөөд Ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаад, Баянхонгор аймгийг зорих юм.

Хуваалцах