Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувиар буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувиар буурчээ
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр 2019 оны эхний хагас жилд гудамж талбай, ахуйн хүрээнд үйлдэгдсэн зөрчил нэг бүрт хүрч, шуурхай шалгаж, хуульд заасан тохирсон шийтгэлийг ноогдуулах, шүүхэд санал гаргах ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

Нийслэл хотын хэмжээнд 2019 оны эхний зургаан сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 222.212 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.682 буюу 11.1 хувиар буурлаа. Үүний үр дүнд нийслэлд нийт гэмт хэрэг 2.880 буюу 19.8 хувь, тэр дундаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувь, хулгайлах гэмт хэрэг 2.214 буюу 37.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна” хэмээн танилцууллаа.

Хуваалцах