Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна

Одоогийн байдлаар нийт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 25 орчим хувийг хамруулаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж эмч нар хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна
Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 25 орчим хувьтай байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт орон даяар эхэлсэн.

Энэ вакциныг сургуульд суурилсан дархлаажуулалтын нэгж болон Өрхийн эмнэлэгт хийж байна.

Одоогийн байдлаар нийт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 25 орчим хувийг хамруулаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж эмч нар хэллээ.

Иймээс таны хүүхэд 11 настай бол өрхийн эмнэлэгтээ очиж, товлолт дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын яриаг сонсоно уу.

Mongolian National Radio · Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна

Хуваалцах