Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний наймаанаас урьдчилан сэргийлэхэд мэдээлэл чухал

Тиймээс уул уурхай, зам тээвэр, хил боомтын орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагууд, аялал жуулчлалын компанийн ажиллагсадыг ажлын байран дээрээ хүний наймаа бэлгийн мөлжлөгтэй тэмцэх мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутгийн хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх нь чухал байгааг сургалтанд оролцо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний наймаанаас урьдчилан сэргийлэхэд мэдээлэл чухал
Хүний наймаанаас урьдчилан сэргийлэхэд мэдээлэл чухал. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг

Хүний аюулгүй байдлыг хамгаалж, хүний наймаанаас сэргийлэхэд иргэн бүр мэдлэг мэдээлэлтэй, сонор сэрэмжтэй байх ёстой. Гэтэл мэддэг хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй учраас энэ байдал нийгэмд үүсээд байгаагийн нэг шалтгаан болж байгааг албаны хүмүүс хэлж байна. Харин энэ чиглэлээр аялал жуулчлал болон үйлчилгээний байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах ёстой талаар Өмнөговь аймагт өнгөрсөн 7 хоногт сургалт зохион байгууллаа.

Энэ сургалтад аймгийн НХХ, Цагдаагийн газар, ХГБХХ, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллагуудын албан тушаалтнууд хамрагдсан юм. Экпат Монгол байгууллагаас өнгөрсөн 7 сард Хүний аюулгүй байдал ба хүний наймаатай тэмцэх хамтын ажиллагааны талаар ойлголт мэдлэг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулсан.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт ашиглах, ажиллах хүчийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулах үйл ажиллагаа улам зохион байгуулалттай болж, энэ нь соёл урлаг, бизнес эрхлэгч байгууллагууд, аялал жуулчлалын салбарын үйлчилгээгээр дамжин хэрэгжих явдал газар авч байгааг албаны хүмүүс нуусангүй. Тиймээс уул уурхай, зам тээвэр, хил боомтын орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагууд, аялал жуулчлалын компанийн ажиллагсадыг ажлын байран дээрээ хүний наймаа бэлгийн мөлжлөгтэй тэмцэх мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутгийн хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх нь чухал байгааг сургалтанд оролцогч нар онцолж байлаа.

Түлхүүр үг:Өмнөговь аймаг
Хуваалцах