Хүний наймаанаас урьдчилан сэргийлэхэд суралцаж байна
Хууль зүйн яам, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагатай хамтран Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр бичдэг сэтгүүлчдэд сургалт зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хууль зүйн яам, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагатай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр бичдэг сэтгүүлчдэд сургалт зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлч хамрагдаж байгаа бөгөөд тэд хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо болон хохирогчийн эрхийн хамгаалал, хувь хүний нууцын талаар мэдлэгтэй болох юм.
Хил дамнан зохион байгуулалттай далд үйлдэгддэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд боловсон хүчний болон нэгдсэн бодлого дутагдалтай байгаа тул шинэ арга барилаар тэмцэх зайлшгүй шаардлага байгааг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл сургалтын үеэр хэллээ.


















