Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүний наймааны асуудлыг хэлэлцэж байна

Хүний наймааны асуудлыг хэлэлцэж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний наймааны асуудлыг хэлэлцэж байна
Хүний наймааны асуудлыг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Ази Номхон далайн бүс нутгийн 14 орны төлөөлөгчид хүн худалдаалах гэмт хэргийн талаар хэлэлцэхээр Индонезийн Жакарта хотод чууллаа. Бангладеш, Филиппин, Мьянмар зэрэг орнуудад хүний наймаа газар авах болсон бөгөөд үүнийг хэрхэн таслан зогсоох, цааш ямар арга хэмжээ авах тухай хэлэлцэх уулзалтанд НҮБ болон бусад хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2007-2010 оны хооронд Өмнөд Азийн орнуудад гарсан хүн наймаалах гэмт хэргийн 10,000 тохиолдол бүртгэгдэж, 2010 оноос хойш энэ тоо нэмэгдсэн гэж хэлж байгаа юм. Хүний эрхийн байгууллагынхан эдгээр улс орнуудын Засгийн газрыг асуудлыг шийдвэрлэхэд хойрго хандаж, хоорондоо үл итгэлцсэн байр суурьтай байгааг нь шүүмжилсэн байна. Индонезийн гадаад хэргийн сайд Марти Нэйталегоа энэ уулзалтын зорилгыг тодорхойлохдоо “Улс орнуудын өмнө тулгамдсан нийтлэг асуудлыг хэлэлцэж, туршлага санал бодлоо хуваалцах, тэндээс гарц олох явдал” гэсэн юм.

Хуваалцах