Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлжээ
Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлжээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 170 дуудлага хүлээн авчээ.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах