Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний нөөцийн ажилтны өдөр ирэх сард болно

Монгол Улсын Засгийн газраас 10 дугаар сарын 15-нийг "Хүний нөөцийн ажилтны өдөр" болгон тунхагласан. Үүнтэй холбогдуулан “Эйч Ар” клуб ТББ-ын зүгээс энэ жил гурван үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний нөөцийн ажилтны өдөр ирэх сард болно
Хүний нөөцийн ажилтны өдөр ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас 10 дугаар сарын 15-нийг "Хүний нөөцийн ажилтны өдөр" болгон тунхагласан. Үүнтэй холбогдуулан “Эйч Ар” клуб ТББ-ын зүгээс энэ жил гурван үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аравдугаар сарын 3-нд хүний нөөцөөр суралцаж байгаа оюутан, залууст зориулан нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Чингисийн талбайд хийх юм байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Г.Сүхжаргал “Хүний нөөцийн менежментийн хөгжлийн хандлага гэсэн сэдвийн хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төлөөлөл болон бодлогын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, яамны төлөөллийг урьж хэлэлцүүлэг хийх гэж байна. Мөн нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирсэн хүмүүст бид мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөөд байна” гэлээ.

Нээлттэй өдөрлөг энэ жил анх удаа болох гэж байгаа бөгөөд 7000 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Г.Баттүшиг

Хуваалцах