Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүннү Эйр”-ийн залуучууддаа барих сар шинийн бэлэг

Монголын Залуучуудын Холбоо, “Хүннү Эйр” агаарын тээвэрлэгч компанитай хамтран орон нутгийн чиглэлд залуусыг хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг олголоо. МЗХ төрийн болон төрийн бус, хувийн гээд бүхий л байгууллагатай харилцаа хамтын ажиллагаагаа өргөтгөж залуучууддаа нээлттэй боломжийг олгох, хөгжү

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүннү Эйр”-ийн залуучууддаа барих сар шинийн бэлэг
“Хүннү Эйр”-ийн залуучууддаа барих сар шинийн бэлэг. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо, “Хүннү Эйр” агаарын тээвэрлэгч компанитай хамтран орон нутгийн чиглэлд залуусыг хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг олголоо. МЗХ төрийн болон төрийн бус, хувийн гээд бүхий л байгууллагатай харилцаа хамтын ажиллагаагаа өргөтгөж залуучууддаа нээлттэй боломжийг олгох, хөгжүүлэх, урам зориг өгөх, ажилтай орлоготой болгох, эх орны ирээдүйн хөгжил цэцэглэлтэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гээд тэдэн рүү чиглэсэн олон ажлыг хийж байгаа юм.

Он гарснаас хойш нилээд хэдэн байгууллагатай хамтарч ажиллах болсон бөгөөд бодит биелэлээ олоод байгаагийн нэг нь “Хүннү Эйр” агаарын тээвэрлэгч компанитай хамтарч залуучуудаа хөнгөлөлттэй үнээр нисэх боломжийг олгож байгаа нь сар шинийн баяр дөхсөн энэ үед хамгийн том бэлэг болж байна.

Түлхүүр үг:Хүннү айр
Хуваалцах