Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Хүннү эйр” компанийн онгоц Хонгконгод саатсан нь үнэн гэв

"Хүннү эйр" компанийг санхүүгийн хямралд орсон, онгоцоо түрээсийн барьцаанд тавьснаас бол зорчигчид нь Хонгконгод саатаад байна гэх мэдээллийн дагуу тус компанийн эх сурвалжтай холбогдлоо.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүннү эйр” компанийн онгоц Хонгконгод саатсан нь үнэн гэв
“Хүннү эйр” компанийн онгоц Хонгконгод саатсан нь үнэн гэв. Зураг: МҮОНРТ

"Хүннү эйр" компанийг санхүүгийн хямралд орсон, онгоцоо түрээсийн барьцаанд тавьснаас бол зорчигчид нь Хонгконгод саатаад байна гэх мэдээллийн дагуу тус компанийн эх сурвалжтай холбогдлоо. Тэрбээр “Санхүүгийн хямрал хаа сайгүй тохиолдож байна. Гэхдээ ажилчдаа цомхотгосон асуудал байхгүй. Манай А319 онгоц Хонгконг улсад саатсан нь үнэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн мөнгө төгрөгийн барьцаанд тавигдсан асуудал биш. Гадуур “Бойнг” гэж цуураад байна. Манайд А319 гэж ганц л онгоц байдаг” гэж ярилаа.

Хуваалцах