“Хүннү эйр” Новосибирск рүү шууд ниснэ
“Хүннү Эйр” компани ОХУ-ын том хотуудын нэг болох Новосибирскийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр зэхэж буй тухай Оросын “Комсомольская правда” сонинд нийтлэсэн байна. Энэ сарын 9-11-нд Малайзийн Кучинг хотод болсон Азийн авиа компаниудын “Routes Asia 2014” чуулганы үеэр талууд шууд нислэгийн талаар то
Мэдээллийн алба

“Хүннү Эйр” компани ОХУ-ын том хотуудын нэг болох Новосибирскийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр зэхэж буй тухай Оросын “Комсомольская правда” сонинд нийтлэсэн байна.
Энэ сарын 9-11-нд Малайзийн Кучинг хотод болсон Азийн авиа компаниудын “Routes Asia 2014” чуулганы үеэр талууд шууд нислэгийн талаар тохиролцсон гэнэ.
Одоогоор авиа компаниуд Улаанбаатар, Новосибирскийг холбосон шууд нислэг үйлддэггүй бөгөөд Улаанбаатарыг зорьсон Новосибирскийн иргэд Москва, Хятадаар дамжин, ойролцоогоор 25000 рубль (1.2 сая төгрөг орчим) зарцуулдаг аж.
Шинэ чиглэл нээгдсэнээр цаг, мөнгө хэмнэх боломжтой бөгөөд Бээжин, Дубай руу хямд зорчих боломжтой болох юм гэж Новосибирскийн эрх баригчид үзэж байгаа аж. “Хүннү Эйр” компани Новосибирск руу ирэх зургаадугаар сараас нислэгээ үйлдэхээр төлөвлөж байгаа аж.


















