Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүннү”-ийн үеийн дурсгалуудыг сэргээн засварлана

Төв Азийн түүхэнд анхны төрт улсыг байгуулсан Хүннү нар одоогийн Монгол Улсын нутгаар төвлөрч байсны хөдлөшгүй баримт нь тэдний үлдээсэн биет дурсгалууд байдаг. Үүний нэгэн томоохон дурсгалт газар нь Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын заагт байдаг “Гол мод” хэмээх газар юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүннү”-ийн үеийн дурсгалуудыг сэргээн засварлана
“Хүннү”-ийн үеийн дурсгалуудыг сэргээн засварлана. Зураг: МҮОНРТ

Төв Азийн түүхэнд анхны төрт улсыг байгуулсан Хүннү нар одоогийн Монгол Улсын нутгаар төвлөрч байсны хөдлөшгүй баримт нь тэдний үлдээсэн биет дурсгалууд байдаг. Үүний нэгэн томоохон дурсгалт газар нь Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын заагт байдаг “Гол мод” хэмээх газар юм. “Гол мод”-ны дурсгалт газар нарийвчилсан хайгуул судалгаа явуулж, дэвсгэр зургийг шинэчлэн хийсэн байна. Судалгааны явцад 420 орчим булш байгааг олж тогтоон малтлага судалгаа явуулжээ. Эндээс илэрсэн зарим олдворыг тохиромжтой нөхцөлд судлах зорилгоор хөрсний хамт бэхжүүлэн авч 2002 онд Францын музейнүүдийн судалгаа, сэргээн засварлалтын төвд Монгол-Францын судлаачид шинжилж, сэргээн засварласан юм. Түүхэн энэ газар Монголын Үндэсний радио, теелевизийн сурвалжлах хэсэг газар дээр нь очиж үзэн нутгийн иргэд, орон нутгийн удирдлагуудаас ярилцлага сурвалжлага авсан юм.

Хүннүгийн үеийн түүхэнд холбогдох дурсгалуудыг булш, оршуулгын дурсгал, хот суурины холбогдолтой дурсгал, хадны зураг хэмээн ангилан судалдаг. “Гол мод”-ны дурсгалт газраас илэрсэн олдворууд эх орондоо буцаж ирсэн эсэх, эдгээрийг олсон газарт музей үзмэр байгуулж аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар нутгийн иргэд сонирхож байлаа.

Хуваалцах