Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хүннүгийн үеийн язгууртны зургаан булшийг нарийвчлан судалж байна

Улаанбаатар хот орчмын түүхэн дурсгалт газруудыг хамгаалж, иргэдэд таатай аялал жуулчлалын бүс болгох боломж байгаа юм.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүннүгийн үеийн язгууртны зургаан булшийг нарийвчлан судалж байна
Хүннүгийн үеийн язгууртны зургаан булшийг нарийвчлан судалж байна. Зураг: МҮОНРТ

ЦАГИЙН ХҮРД: Улаанбаатар хот орчмын түүхэн дурсгалт газруудыг хамгаалж, иргэдэд таатай аялал жуулчлалын бүс болгох боломж байгаа юм. Бид түүхэн дурсгалаараа бахархаж ярих мөртлөө онгоцноос дөнгөж буусан жуулчдыг дагуулаад очих ойрхон цогцолбор бараг байхгүй байна.

Тиймээс ч нийслэлийн хойд зах Бэлхийн аманд байрлах Хүннүгийн үед холбогдох язгууртны булшны малтлага судалгааг нарийвчлан хийж ил музей болгох ажлыг Монгол Улсын Соёлын яам, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс эхлүүлээд байгаа юм.

Хуваалцах