Хүнс экспортлож, импортлох сонгон шалгаруулалт явууллаа
Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны хоёрдугаар хагас жилд стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулж дүгнэлээ.
Мэдээллийн алба

2014 оны хоёрдугаар хагас жилд нийт 12 300.0 тн мах экспортлох зөвшөөрлийг 14 аж ахуйн нэгжид, 637.0 тн үхрийн мах импортлох зөвшөөрлийг гурван аж ахуйн нэгжид, 21.0 мян.тн улаан буудай импортлох зөвшөөрлийг гурван аж ахуйн нэгжид, 27 220. тн улаан буудайн гурил импортлох зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгжид, үйлдвэрийн аргаар боловсруулсан 300.0 тн шингэн сүү импортлох зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид, 3 000.0 тн хуурай сүү импортлох зөвшөөрлийг таван аж ахуйн нэгжид тус тус олголоо.