Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд БНХАУ-д тус улсын хөдөө аж ахуйн сайдын урилгаар айлчиллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд БНХАУ-д тус улсын хөдөө аж ахуйн сайдын урилгаар айлчиллаа. Ажлын айлчлалын хүрээнд БНХАУ-ын хөдөө аж ахуйн сайд Хан Чанвутай хэлэлцээр хийснээс гадна олон улсын хэмжээний анхдугаар “цайны экспо”-д оролцов. Мөн тус улсын хөдөө аж ахуйн ШУА-ийн хүрээлэнгүүдтэй танилцаж, хамтын ажиллагааг эхлүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлал “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтын дараа залгаад хийж байгаа учраас Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг хөдөө аж ахуйн салбарт хамтрахаар ерөнхий сайдын түвшинд ярилцаж, тохиролцсон асуудлуудыг цаг алдалгүй бодит ажил болгох таатай уулзалт болж байна.

Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, хил дагуух боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах боломж бий. Манай хөдөө аж ахуйн салбарт энэ чиглэлээр маш том систем ажилладаг юм.

Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдын хэлэлцэж тохиролцсон асуудлуудаас энэ айлчлалын үеэр бодит эхлэлийг нь тавьсан ажлууд бий. Тухайлбал, мал аж ахуйн болон төмс, ногоо, үр тариа гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах хүрээлэнгүүд, шинжилгээний лабораториудтай танилцсан.

Б.Энхсайхан

Хуваалцах