Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан чуулна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар ээлжит хурал Улаанбаатар хотноо ирэх сарын 10-14-ний өдрүүдэд болно. Хуралд Ази, Номхон далайн 46 орны өндөр төвшний төлөөлөгч, сайд нар оролцох аж. Төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, А

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан чуулна
Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан чуулна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар ээлжит хурал Улаанбаатар хотноо ирэх сарын 10-14-ний өдрүүдэд болно.

Хуралд Ази, Номхон далайн 46 орны өндөр төвшний төлөөлөгч, сайд нар оролцох аж. Төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд уг салбарын үзүүлэх нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм.

Мөн хүнсний аюулгүй байдлын асуудлыг илүү өндөр төвшинд шийдвэрлэх зэрэг асуудлаар танилцуулга, илтгэлүүдийг тавихаар болжээ.

Хуваалцах