Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүнсээ зөв сонгоё” сургалт боллоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулиудын

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүнсээ зөв сонгоё” сургалт боллоо
“Хүнсээ зөв сонгоё” сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудад “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа нээж, Хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Жаргал “Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ”, “Зохицуулах үйлчилгээтэй хүнс, түүний ач холбогдол”, дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхзул “Үйлчилгээний соёл” хэрэглэгчдэд хандсан зөвлөмж, ЭМТ-ийн сургалтын менежер Х.Саранчимэг “Эрүүл зохистой хооллолт-Амьдралын үндэс”, ЭМТ-ийн дотрын эмч Б.Мөнхчимэг “Хүнсээ зөв сонгоцгооё” гэсэн сэдвүүдээр тус тус зөвлөгөө мэдээлэл өглөө.

Ийнхүү сургалтад оролцогчид сурагчдын хоол, хүнсний талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хүнсний нэмэлт ихтэй, хүүхдийн биед сөрөг бүтээгдэхүүний эсрэг зөв сонголт хийлгэх мэтчилэн хэрэгтэй мэдээллийг авсан ач холбогдолтой болж өндөрлөсөн юм.

Дашрамд дуулгахад Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа худалдахыг хориглоод удаж байгаа сайн жишээ байна.

Хуваалцах