Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийнэ.
НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийнэ.

Хуваалцах


















