Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүнсний аюулгүй байдал ба нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломж, арга зам” хурал болно

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүнсний аюулгүй байдал ба нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломж, арга зам” хурал болно
“Хүнсний аюулгүй байдал ба нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломж, арга зам” хурал болно. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.

Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал ба нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломж, арга зам” сэдвийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр уламжлал ёсоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд зохион байгуулна.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах