Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдэд шагналыг нь гардууллаа

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан оюутан, судлаачдад шагналыг нь гардуулан өглөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдэд шагналыг нь гардууллаа
“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. Зураг: МҮОНРТ

Хүнсний салбарын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, мэдлэг хуваалцах орчин нөхцөлийг бүрдүүлдэг “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 10-р сарын 14-нд болж, шилдгүүдээ тодруулсан.

Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан оюутан, судлаачдад шагналыг нь гардуулан өглөө.

Оюутан:

Тэргүүн байр: Технологийн дээд сургуулийн оюутан О.Тунгалаг “Дотоодын ургацын төмсөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа”

Дэд байр: Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Г.Өнөржаргал “Монголын уламжлалт цагаан идээнээс ялгасан сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхийн судалгаа”

Тусгай байр: Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан М.Отгончимэг, М.Аманда “Арвайн хоёр сортын хуурайшилт тэсвэрлэлт ба исэлдэн ангижрах ферментийн идэвхийг тодорхойлсон ажлын үр дүнгээс”.

Судлаач:

Тэргүүн байр: Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны “САМО” институтын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Нарантуяа “Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэл, анхаарах асуудалд”

Дэд байр: Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Б.Сандагдорж “Гүүний сүүн ашиг шимийн бүтээмж, ариун цэврийн үзүүлэлтийг сайжруулах боломж”

Тусгай байр: Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш Н.Туяа “Хуурмаг булчирхайт ортууз (oxytropis pseudoglandulosa)-ыг хүнсний нөөшлөгч болгон ашиглах боломж”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Хуваалцах