Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх журам боловсруулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар архинд хордож нас барсан дөрвөн иргэний талаар үхлийн шалтгааны дүгнэлт,холбогдох шинжилгээнүүдийн хариуг нэгтгэн хэлэлцлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх журам боловсруулна
Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх журам боловсруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар архинд хордож нас барсан дөрвөн иргэний талаар үхлийн шалтгааны дүгнэлт, холбогдох шинжилгээнүүдийн хариуг нэгтгэн хэлэлцлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Амьдрах ухаан” төвөөс олгогддог хоол хүнснээс хордоогүй болох нь тогтоогдсон байна. Гэрчийн мэдүүлж буйгаар нас барсан иргэд цонх угаадаг цэнхэр өнгийн шингэн уусан нь тогтоогдсон бөгөөд үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Хуралдааны үеэр нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Амьдрах ухаан” төвийн үйл ажиллагаа, өдөр тутмын санхүүгийн асуудалд төрийн зүгээс бодитой тусламж үзүүлэх шаардлагатай байгааг онцлож, холбогдох газруудад үүрэг өглөө6

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтарч Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулахаар болсон байна.

Түлхүүр үг:Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулна
Хуваалцах