Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний барааны үнэ 10 гаруй хувиар нэмэгджээ

Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны эцэстэй харьцуулахад 13,4 хувиар өсжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний барааны үнэ 10 гаруй хувиар нэмэгджээ
Хүнсний барааны үнэ 10 гаруй хувиар нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны эцэстэй харьцуулахад 13,4 хувиар өсжээ.

Талх, гурил, будааны үнэ гурван хувиар, мах, махан бүтээгдэхүүн 51 хувь, жимс, жимсгэнэ 13 хувь, хүнсний ногоо 29 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Үнийн хөөрөгдөлд гадаад валютын ханш, шатахууны үнийн өсөлт, инфляц, махны хомстол зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг эдийн засагчид хэлэв.

Тухайлбал, хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс буюу инфляц гэхэд эхний хагас жилийн байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.7 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өсөн ажээ.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Хуваалцах