Хүнсний бүтээгдэхүүн бүрт стандартаар заасан хадгалах хугацаа гэж байдаг
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээрх шошгоны мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүд хянаж, мөрдөхгүй байна.
Мэдээллийн алба

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээрх шошгоны мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүд хянаж, мөрдөхгүй байна. Үүний улмаас хадгалах горимыг зөрчих тохиолдол их гарч байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа хэллээ.
Хүнсний бүтээгдэхүүн бүрт стандартаар заасан хадгалах хугацаа, нөхцлүүд өөр байдаг. Тухайлбал, талхыг 2-3 хоног, биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой боорцог, гамбир зэрэг бүтээгдэхүүнийг 7 хоног, баялаг орцтой буюу тослог ихтэй бол 30 хүртэлх хоног хадгалдаг байна.


















