Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриаллаа

Монгол Улс “коронавирус буюу ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-тай хиллэх хилээ хаасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриаллаа
Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улс “коронавирус буюу ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-тай хиллэх хилээ хаасан. Үүнтэй холбогдуулан нийгмийн сүлжээгээр зах, худалдааны төв амарч, орон даяар хүнсний хомсдол үүсч болзошгүй гэх ташаа мэдээлэл тарж байна.

БНХАУ-тай хиллэх хилээ хаасан ч тус улсаас хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээллээ. “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй” гэж ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга н.Гантогтох хэллээ.

Монгол Улс БНХАУ-д шувууны ханиад дэгдсэнтэй холбогдуулан тахиа, гахайн мах, өндөг экспортлохыг хориглоод байна.

Хуваалцах