Хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулжээ
Шинэ жилийн баяр ёслолын үеэр ард иргэдийг нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Нийтээрээ эрсдлээс сэргийлье аян”-ыг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд аймаг бүр МХГ-ын даргы
Мэдээллийн алба

Шинэ жилийн баяр ёслолын үеэр ард иргэдийг нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Нийтээрээ эрсдлээс сэргийлье аян”-ыг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд аймаг бүр МХГ-ын даргын хариуцлагатай жижүүр томилох тушаалыг гарган иргэдээс мэдээлэл хүлээн авах утсыг ажиллуулж эхэлсэн байна.
Мөн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний 31 газрыг хяналтад хамруулан түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд шалгалт хийж гарал үүсэл нь тодорхойгүй 163 ширхэг өндөг, хоёр төрлийн хүнсний нэмэлт /хөөлгөгч, будаг, чимэглэлийн чихэр/ 21 ширхэгийг, хадгалалтын хугацаа дууссан, хадгалалтын горим баримтлаагүйгээс чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12.68 кг, 56440 төгрөгийн жимс, жимсгэнэ, 4.5л, 18900 төгрөгний пиво, 8 төрлийн 199 ширхэг, 10,8 кг, 265500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийт 61 нэрийн 1013.3 мянган төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулан эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.


















