Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүнсний дэлгүүрийн хүргэлтийн үйлчилгээнд жолоочгүй авто машин ашиглана

Их Британи улсад зөвхөн интернетээр захиалга авч, хэрэглэгчдэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг "Окадо" компани үйлчилгээндээ нэгэн сонирхолтой, цаг зав хэмнэх зорилготой төхөөрөмж нэвтрүүлсэн нь жолоочгүй авто машин юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний дэлгүүрийн хүргэлтийн үйлчилгээнд жолоочгүй авто машин ашиглана
Хүнсний дэлгүүрийн хүргэлтийн үйлчилгээнд жолоочгүй авто машин ашиглана. Зураг: МҮОНРТ

Их Британи улсад зөвхөн интернетээр захиалга авч, хэрэглэгчдэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг "Окадо" компани үйлчилгээндээ нэгэн сонирхолтой, цаг зав хэмнэх зорилготой төхөөрөмж нэвтрүүлсэн нь жолоочгүй авто машин юм.

Одоогийн байдлаар туршилтын шатандаа явж байгаа уг үйлчилгээг "Окадо" компани хэрэглээнд нэвтрүүлснээр Их Британийн хамгийн анхны бүрэн автомат хүргэлтийн үйлчилгээтэй хүнсний салбар дэлгүүр болох юм. Уг хүргэлтийн авто машины хувьд яг л гольфийн талбайд ашигладаг авто машинтай хэлбэр хийц төстэй боловч түүнээс хэмжээгээр жижиг, 4 дугуйтай, "Каргопод" хэмээх нэртэй.

Нийтдээ 128 кг ачаа ачих хүчин чадалтай, цахилгаан мотортой учраас байгальд мөн ямар нэг хор нөлөө учруулахгүй гэдгээрээ давуу талтай юм. Уг авто машиныг гарааны бизнесийг хөгжүүлэгч "Оксботика" компани зохион бүтээсэн байна. Туршилтыг одоогийн байдлаар Лондон хотын захын хүн ам болон хөдөлгөөн сийрэг Грийнвич дүүрэгт туршиж байгаа бөгөөд туршилтын 10 хоногт нийтдээ 100 удаагийн хүргэлтийг амжилттай хийгээд байгаа тухай төслийн багийн зүгээс онцлон хэлж байгаа юм.

Онлайн хүнсний хүргэлтийн "Окадо" компанийн хувьд 7 хоногт дунджаар, 170 мянган удаагийн хүргэлт хийдэг юм байна.

Хуваалцах