Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүд үзүүлнэ

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүд үзүүлнэ
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүд үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна.

Зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр тус үйлчилгээг үзүүлдэг байсныг болиулж, НӨАТ олгодог ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо нь тус ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд байгууллагын төлөөллүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзаж санал бодлоо солилцлоо.

Мөн Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа аж.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах