Хүнсний ногооны тариалалт нэмэгдлээ
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр
Мэдээллийн алба

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөн нийтдээ 10100 гаруй иргэн, хоршоо, байгууллага, аж ахуйн нэгжид олгосноор сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-аар нэмэгдсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 526 иргэн, аж ахуйн нэгжид 32.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон дүнтэй байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















