Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ

ХХААХҮЯ-наас "Өрхийн тариалан хөдөлгөөн"-ийг зохион байгуулж 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч, ногоочдод олгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ
Хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дээрх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлж байгаа энэ чухал цаг үед тариаланчдыг хөдөө орон нутагт PCR шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолтод үндэслэн саадгүй зорчуулах ажлыг ХХААХҮЯ, ОУК, орон нутгийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна.

Энэ жил хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. ХХААХҮЯ-наас "Өрхийн тариалан хөдөлгөөн"-ийг зохион байгуулж 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч, ногоочдод олгоно. Энэ хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгч, хөнгөлөлттэй үнээр үр авах боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах