Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх, шинээр томоохон хэмжээний хүлэмж олноор барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах