Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний талоныг дахин олгоно

Энэ онд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн нийт 65 мянган иргэнд хүнсний талон олгох юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний талоныг дахин олгоно
Хүнсний талоныг дахин олгоно. Зураг: МҮОНРТ

Манай улсад өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр төслийн хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүнсний талон” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Он гарсаар хүнсний талон олгох ажил түр зогссон. Учир нь хүнсний талон зорилтот бүлэгтээ бүрэн хүрч чадаагүй бөгөөд амьжиргааны дунд болон дээгүүр орлоготой өрхүүд хамрагдаж байсныг нь тогтоожээ. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас манай улсад өмнө нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийж байгаагүй учраас ийм асуудал үүссэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд одоо шинээр авсан өрхийн амьжиргааны судалгааны дүнд үндэслэж энэ оны хоёрдугаар улирлаас хүнсний талоныг дахин олгож эхлэхээр болжээ. Энэ онд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн нийт 65 мянган иргэнд хүнсний талон олгох юм байна.

Хуваалцах