Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний түгээлт хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна

Шалгалтад 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67.5 хувийг газар дээр нь арилгуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний түгээлт хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна
Хүнсний түгээлт хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Шалгалтад 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67.5 хувийг газар дээр нь арилгуулав. Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа.

Хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангууллаа.

Түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээлтээ хийхийг зөвлөж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хуваалцах