Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдлийг бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг хэлэлцэн, баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдлийг бууруулна
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдлийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг хэлэлцэн, баталлаа. Энэхүү журам нь 7 зүйл, 23 заалтаас бүрдэх бөгөөд өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлоход тавигдах шаардлага, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын ачилтын өмнөх хяналт шалгалт хийх болон импортлогч хуулийн этгээдийн эрх, үүрэг, олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тусгажээ.

Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, эсхүл Монгол Улстай ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл урьдчилан тохирсон импортлогч улсаас импортолно. Тухайн бүтээгдэхүүний биологи, хими, физикийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь олон улсын болон Монгол Улсын стандартын үзүүлэлтээс хэтрээгүй байна.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад гадаадын зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох үед хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Хуваалцах