Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний яаралтай тусламж болон ахуйн ариун цэврийн материал 2102 өрхөд тараана

Дэлхийн зөн Монгол байгууллагаас 15 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 2102 өрхөд 71 мянган ам долларын хүнсний яаралтай тусламж болон ахуйн ариун цэврийн материалыг тарааж эхэлсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний яаралтай тусламж болон ахуйн ариун цэврийн материал 2102 өрхөд тараана
Хүнсний яаралтай тусламж болон ахуйн ариун цэврийн материал 2102 өрхөд тараана. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас сэргийлэхтэй холбоотой үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн зөн Монгол байгууллагаас 15 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 2102 өрхөд 71 мянган ам долларын хүнсний яаралтай тусламж болон ахуйн ариун цэврийн материалыг тарааж эхэлсэн байна.

Үүнээс Чингэлтэй дүүргийн 150 өрхийн хүнсний багц, 300 саван, 450 гар ариутгагч, 1200 амны хаалтыг хороодын Засаг даргын ажлын алба, сайн дурын ажилтнуудтай хамтран гэрт нь хүргэж өгчээ.

Хуваалцах