Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хунтайж Харри, Меган нар хоёр дахь үрийнхээ зулайг удахгүй үнэрлэнэ

Сассексийн гүн Харри болон түүний гэргий Меган нар удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах талаарх албан ёсны мэдээлэл бямба гарагт цацагдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хунтайж Харри, Меган нар хоёр дахь үрийнхээ зулайг удахгүй үнэрлэнэ
Хунтайж Харри, Меган нар хоёр дахь үрийнхээ зулайг удахгүй үнэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Сассексийн гүн Харри болон түүний гэргий Меган нар удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах талаарх албан ёсны мэдээлэл бямба гарагт цацагдсан байна.

Өдгөө 36 настай ХунтайжХарри, 39 настай Меган нарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ “Арчи удахгүй том ах болно” гэдгийг онцолжээ. 2018 онд хуримаа хийсэн Харри болон Меган нарын анхны хүүхэд нь Арчи юм. Хосууд энэ үйл явдалд тун баяртай байгааг тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ дурдсан байна.

ХунтайжХарри дээд тал нь хоёр хүүхэдтэй л болно гэдгээ нэг бус удаа хэлж байжээ. Хосууд 2020 оны эхээр Их Британийн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзсан юм.

Хуваалцах