Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хунтайж Харри, Меган нарын хуримын ёслолыг олон сая хүн үзжээ

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд Их Британийн хунтайж Харри, Меган нарын гэрлэх ёслолыг шууд дамжуулан үзүүлсэн байна. Олон сая хүн телевизийн дэлгэцээр төдийгүй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хунтайж Харри, Меган нарын хуримын ёслолыг олон сая хүн үзжээ
Хунтайж Харри, Меган нарын хуримын ёслолыг олон сая хүн үзжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд Их Британийн хунтайжХарри, Меган нарын гэрлэх ёслолыг шууд дамжуулан үзүүлсэн байна. Олон сая хүн телевизийн дэлгэцээр төдийгүй олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан энэ ёслолыг үзсэн байна. Британийн хатан хааны гэр бүлийнхний хуримын ёслол бол олон улсын томоохон арга хэмжээнд тооцогддог. Британийн хатан хааны ач хүү хунтайжХарри сүйт бүсгүйгээрээ Америкийн жүжигчин бүсгүй Меганыг сонгосон учир Америкт даяар тэдний хуримыг шууд дамжуулан үзүүлж байлаа. Залуу хосуудын гэрлэх ёслолд 2 мянга гаруй зочин урилгаар оролцсон байна.

Харин Георгийн сүм дэх гэрлэх ёслолын дараах хүндэтгэлийн цайллаганд 600 гаруй хүн оролцсон байна. Хүндэт зочдын дотор Америкийн нэрт жүжигчин Жорж Клуни, алдарт теннисчиннСеренаУильямс, Сэр Элтон Жон, Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахмад байсан ДэвидБэкхэм гэргий Викториягийнхаа хамтаар оролцсон байна.

Харин жирийн иргэд залуу хосуудыг хамгийн ойроос харахын тулд Виндзорын цайзын өмнө урьд шөнөөс нь эхлэн байраа эзлэн хүлээсэн байна. ХунтайжХарри ийнхүү шөнө цугласан хүмүүс дээр очиж ийм хүндэтгэл дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах