Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хунтайж Харри “Sun” болон “Daily Mirror” сонины эсрэг зараг мэдүүллээ

Хунтайж Харри Их Британийн Sun болон Daily Mirror гэсэн хоёр сонинг шүүхэд өгөөд байна. Энэ үйл явдал болохоос өмнө Хунтайжийн гэргий Меган Их Британийн Мэйл сонины эсрэг мөн л шүүхэд гомдол мэдүүлсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хунтайж Харри “Sun” болон “Daily Mirror” сонины эсрэг зараг мэдүүллээ
Хунтайж Харри “Sun” болон “Daily Mirror” сонины эсрэг зараг мэдүүллээ. Зураг: МҮОНРТ

ХунтайжХарри Их Британийн Sun болон Daily Mirror гэсэн хоёр сонинг шүүхэд өгөөд байна. Энэ үйл явдал болохоос өмнө Хунтайжийн гэргий Меган Их Британийн Мэйл сонины эсрэг мөн л шүүхэд гомдол мэдүүлсэн юм.

Их Британийн ХунтайжХарри түүний утасны дуут мессежийг хууль бусаар сонссон гэх хэрэгт Sun болон Daily Mirror сонингуудыг буруутгаж, шүүхэд өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Букингем ордны хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээллийг бататгаж, Их Британийн залуу хунтайж шүүхэд гомдол гаргасанг мэдэгдсэн бол Sun болон Daily Mirror сонинуудын зүгээс ч дээрх мэдээлэл үнэн болохыг баталжээ. Гэхдээ Их Британийн хунтайж яг хэдийд болсон утасны дуут шууданг сонссон хэрэгтэй холбогдуулж, зараг үүсгээд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Их Британийн томоохон хэвлэлүүд тус улсын алдартай эрхмүүдийн утсыг нууцаар чагнасан хэрэг 2000 оноос яригдаж байгаа зүйл юм. ХунтайжХарри, түүний гэр бүлээр зогсохгүй жүжигчин ХьюГрант, дуучин Элтон Жон зэрэг одуудын утсыг хакердаж, дуут шуудан болон яриаг нь сонссон хэрэг гарч байсан юм.

Сэтгүүлчдээр зогсохгүй цагдаа нар хүртэл энэ хэрэгт холбогдож байсан байдаг. ХунтайжХарри ийнхүү Сан болон ДэйлиМиррор сонинуудын эсрэг шүүхэд зараг мэдүүлэхээс өмнөхөн түүний гэргий Меган Их Британийн Мэйл сонинг мөн л шүүхэд өгсөн юм. Меганы аав руугаа илгээж байсан хувийн захидлыг хууль бусаар нийтэлсэн хэрэгт Мэйл сонин буруутгагдаад байна. ХунтайжХарри түүний ээж Диана гүнжид тохиолдсон шиг үйл явдалд эхнэр МеганМаркл нь өртөж эхлээд байгаад харуусч буйгаа илэрхийлсэн байна.

Хуваалцах