Хунтайж Уильям, Кэйт нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна
Кэмбрижийн гүн Уильям, түүний гэргий нар хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Кенсингтоны Ордноос мэдээлснээр Кейт хөл хүнд болсон шинж тэмдгүүд илэрсний дараа түүнийг эмч нарын асаргаанд байлгаж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Кэмбрижийн гүн Уильям, түүний гэргий нар хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Кенсингтоны Ордноос мэдээлснээр Кейт хөл хүнд болсон шинж тэмдгүүд илэрсний дараа түүнийг эмч нарын асаргаанд байлгаж байгаа ажээ. Шинэ хүний талаарх мэдээг дуулсан хатан хаан Элизабет, Уильямын эцэг эх, мөн болон түүний хадмууд баяртай байгаа гэсэн мэдээллийг Ордноос мөн өгсөн байна. Уильямын хүү Жорж одоо 13 сартай бөгөөд Кейтийн жирэмсний 12 долоо хоногийн хугацаа өнгөрөхөөс өмнө түүнийг хөл хүнд болсон талаар олон нийтэд мэдээлсэн нь хоёр дахь тохиолдол болж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/





















