Хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 12-нээс есдүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13,14-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар, 15-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 12,14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















