Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа говь талын нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа говь талын нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.2016 оны 5-р сарын 22-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с 17 цагт 15 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.2016 оны тавдугаар сарын 22-ний 21 цагаас тавдугаар сарын 23-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээБАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгааар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.2016 оны тавдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв24-нд нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 25, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүсийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах