Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хураагдсан 18 тарвагыг устгалд оруулжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 22-28-ны өдрүүдэд Булган аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан шалгалтыг аймгийн нутаг дэвсгэрт явуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хураагдсан 18 тарвагыг устгалд оруулжээ
Хураагдсан 18 тарвагыг устгалд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч наймдугаар сарын 22-28-ны өдрүүдэд Булган аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан шалгалтыг аймгийн нутаг дэвсгэрт явуулсан байна. Шалгалтаар 2120 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 875 тээврийн хэрэгсэл шалган, 75 зөрчил илрүүлж, 20 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Зөрчлүүдийн ихэнх нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын “Агнуурын зарим амьтдыг агнахыг түр хугацаагаар хориглосон” 2014 оны А/61 тоот тушаалыг зөрчиж, тарвага хууль бусаар агнасан байв. Тиймээс 18 тарвагыг улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 59 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу устгал хийж акт тэмдэглэлийг хөтөлсөн байна.

Хуваалцах