Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуралдаанаар аймгуудын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.15/ боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуралдаанаар аймгуудын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ
Хуралдаанаар аймгуудын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.15/ боллоо. Энэ удаагийн хуралдаанаар аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүдийн өгсөн санал зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг дэмжлээ. Үүнд:1.Архангай аймгийн төв “Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;2.Зүүн бүсийн тулгуур төв “Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;3.Өвөрхангай аймгийн төв “Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”; 4.Баруун бүсийн тулгуур төв “Завхан аймгийн төв Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;Түүнчлэн “Алтанбулаг хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон бол “Замын-Үүд” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Бичигт” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах