Хурандаа Д.Нарантулга агсны нэрэмжит тэмцээн эхэллээ
Хурандаа Д.Нарантулга агсны нэрэмжит тэмцээн эхэллээ
Мэдээллийн алба

Монголын буудлага спортын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, ЗХУ-ын буудлага спортын дэд мастер, хурандаа Д.Нарантулга агсны нэрэмжит буудлагын тэмцээн 5 дахь жилдээ зохиогдож байна. Энэ жилийн тэмцээнд хот хөдөөгийн 100 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Монголын шилдэг мэргэн буучид болох ОУХМ Мөнхзул, Баяраа нар оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байгаа аж. Тэмцээн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн буудлага спортын тирт 2 өдөр явагдана. Харин хийн бууны болон калибрийн дасгалууд Дархан-Уул аймгийн буудлага спортын тирт явагдаж аваргуудаа тодруулах гэнэ.


















