Хурандаа генерал С.Лувсангомбод орон сууц өгнө
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбод хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж,
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбод хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, Хотын захиргаанаас түүнд 10 дугаар хороололд орон сууц олгох болсон тухай таатай мэдээг дуулгав. Хурандаа генерал С.Лувсангомбо Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд түүнийг Хотын дарга болсон цагаас хойш Улаанбаатар хот “утаагүй хот” болсныг онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Түүнчлэн Элчин сайд Д.Даваа жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг "Монгол генералын өдөр"-ийн өмнө энэхүү сайхан мэдээг дуулгасанд баярласнаа илэрхийлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүсэв. Мөн удахгүй болох “Монгол генералын өдөр"-ийн баярын мэндийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд дэвшүүллээ гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.


















