Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурандаа генерал С.Равдангийн хөшөөний нээлт боллоо

БНМАУ-ын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит өргөн чөлөөнд бүтээсэн дурсгалын хөшөөний нээлтийн арга хэмжээ өчигдөр Дорнод аймагт боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурандаа генерал С.Равдангийн хөшөөний нээлт боллоо
Хурандаа генерал С.Равдангийн хөшөөний нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

БНМАУ-ын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит өргөн чөлөөнд бүтээсэн дурсгалын хөшөөний нээлтийн арга хэмжээ өчигдөр Дорнод аймагт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, үе үеийн генерал болон холбогдох удирдлагууд, Равдангийн хүү, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд тэргүүтэй үр хүүхэд, төрөл төрөгсөд нь оролцлоо.

Дээрх хөшөөг Халхголын түүхт ялалтын 80 жилийн ой, генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойд зориулан хурандаа генерал С.Равдангийн үр хүүхдүүд санаачлан бүтээж, орон нутгаас тохижилт, зам талбайг хийхэд дэмжиж ажиллажээ.

Хуваалцах