Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурандаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгов

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Сугар нарт холбогдох эрх м

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурандаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгов
Хурандаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгов. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Сугар нарт холбогдох эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх өчигдөр хэлэлцлээ. Шүүхээс тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов.

Тодруулбал, Б.Батсайханы нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Мөн Б.Балдан-Очирын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, долоон сая, Г.Сугарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа.

Хуваалцах