Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурандаа цол олголоо

Цол хүртсэн гэхээсээ илүү дааж явснаараа эрхэм цолныхоо эзэн болж чадна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурандаа цол олголоо
Хурандаа цол олголоо. Зураг: МҮОНРТ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Дугарсүрэн нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Хурандаа цолыг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Энэ үеэр хошууч генерал Д.Ганзориг “Энэ сайхан цолыг хүртсэнээр цолоо дааж явах үүрэг, хариуцлага та бүхэнд очиж байна. Цол хүртсэн гэхээсээ илүү дааж явснаараа эрхэм цолныхоо эзэн болж чадна. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэв.

Хуваалцах